Манай компани нь 2007 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа авто зам болон барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үндэсний компани билээ. Бид нийт 6 орон сууцны барилга, 2 үйлдвэрийн барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн.Үүнээс энэ онд ТОСК-аас Аймаг бүрт 1000 айл төслийн хүрээнд зарлагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булганхангай хорооллын 120 айлын орон сууцны барилга, Архангай аймгийн Эрдэнэ булган суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай хамт олон нийгмийн сайн сайхны төлөө аян зохион байгуулдаг бөгөөд 2011 онд ХСҮТ-д хагалгааны дараах хяналтын аппарат бэлэглэсэн, мөн “Эко байгууллага” гэсэн уриатайгаар жил бүр мод тарьдаг бөгөөд 2013 онд СХД-ийн 192 -р цэцэрлэгт 300 мод, 2014 онд Налайх дүүргийн 109-р бага сургуульд 1008 мод тарьсан зэрэг ажлуудыг хийгээд байна. 2014-2015 онд Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэн булаг багт, зоорийн давхартаа автомашины дулаан гражтай, үйлчилгээний төв бүхий 10 давхар “Classic Residence”орон сууцны барилгыг барьж 2015 оны 07 сарын 03 ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч барилга байгууламжийг байнгын ашиглалтанд өглөө.
Ирээдүйд улам өсөн нэмэгдэх үнэ цэнэ
Иргэн таны амьдралын баталгаа